contact@towersoft.mn   +976 70001011
Онлайн захиалга

Ontime Hospital PRO

       Манай байгууллага үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын програм хангамж, мэдээллийн технологийн чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд сүүлийн үеийн  дэвшилтэд технологиудыг ашиглан Олон улсын эрүүл мэндийн тогтолцоо,  эмнэлгүүдийн үйл ажиллагаанд ашиглагддаг мэдээллийн системүүдийг судлан,  өөрийн орны  эрүүл мэндийн тогтолцоо, холбогдох хууль, журам, стандартад нийцсэн эмнэлгийн менежментийн нэгдсэн системийг  эмнэлгийн үйл ажиллагаанд түшиглэн бий болгож, Монголын тэргүүлэгч эмнэлгүүдэд нэвтрүүлэн,үйл ажиллагаанд нь дэмжлэг болон ажиллаж байна.

      Манай  “Эмнэлгийн менежментийн систем”-ийг бүх шатлалын, магадлан итгэмжлэгдсэн болон үүдэн, амбултори эмнэлгүүд ашиглах боломжтой бөгөөд та эмнэлгийнхээ үйл ажиллагаанд манай системийг ашигласнаар эмч, ажилчдын ажлыг хөнгөвчилөх, танай эмнэлгээр үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдийн нэгдсэн бүртгэл, өвчний түүхийн нэгдсэн архивтай болох, орлого, зарлага, дотоод хөдөлгөөний дэлгэрэнгүй бүртгэлийг хөтлөх, эмнэлгийнхээ үйл ажиллагааг бодит үзүүлэлтээр үнэлэж, бизнесийн шийдвэрээ бодит тоон мэдээлэлд үндэслэн гаргах, орлогоо тасралтгүй нэмэгдүүлэх, ибаримт, эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлаа шийдвэрлэх, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамж, өрсөлдөх чавдараа нэмэгдүүлэх зэрэг олон давуу талуудыг өөрийн байгууллагатай бий болгоно.

Та эмнэлгийнхээ үйлчлүүлэгчид, ажилчдынхаа сэтгэл ханамжийг өндөр байлгаж, үйл ажиллагаагаа тасралтгүй хөгжүүлж, хүсвэл бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.

СИСТЕМЫН ЗОРИЛГО:

Ажил хөнгөвчлөх, үйл ажиллагааны хяналтыг сайжруулах, эмнэлгийн өдөр тумтын үйл ажиллагааг автоматжуулах, үйлчилгээний чанарыг сайжруулах, бизнесийн шийдвэрээ оновчтой гаргах, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх

ДАВУУ ТАЛУУД:

  • Онлайн, офлайн 2 хувилбартай.
  • Бусад системтэй интеграци хийгдсэн: EBarimt, Эрүүл мэндийн даатгал, Хур систем.
  • ЭМЯ, ЭМХТ, Нийслэл, аймгийн ЭМГ-т тайлан гаргана.
  • Мэдээлийн нууцлал, аюулгүй байдлын стандартыг дагаж мөрддөг.
  • Хэрэглэхэд хялбар, энгийн ойлгомжтой дизайн, тасралтгүй ажиллагаатай.
  • Яг одоо мөрдөгдөж байгаа хууль, журам, стандарт, үйл ажиллагааны онцлогыг байнга судлаж, түүнд тохируулан системээ байнга хөгжүүлдэг.
  • Байнгын сургалт, зөвлөгөө, харилцагийн үйлчилгээг 24/7  турш авах боломжтой.
  • Уян хатан үнийн бодлого, урт хугацааны хамтын ажиллагаа.
  • Сүүлийн үеийн дэвшилтэд технологиудын ашигладаг

СИСТЕМИЙН МОДУЛИУДЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

РЕСЕПШИН /Үйлчлүүлэгчийн бүртгэл, цаг захиалгын систем/

      Энэ систем нь эмнэлгийн үйл ажиллагааны хамгийн гол систем бөгөөд үйлчлүүлэгчийн  мэдээллийн бүртгэл, үзлэгийн цаг захиалга,  эмчийн цагийн хуваарь, эмч дээрх хүлээгдэж буй үйлчүүлэгчийн тоо харах, онлайн цаг захиалга гэсэн хэсгүүдтэй.

Эмнэлгийн үйл ажиллагааны зохион байгуулалтыг энэ хэсгээс удирддаг бөгөөд үйлчлүүлэгчийн бүртгэлийг ЭМСайдын холбогдох тушаалын хавсралтын  дагуу үйлчлүүлэгчийн мэдээллийг бүртгэх, урьдчилан үзлэгийн цаг товлох, цуцлах, автомат сонордуулгын мэдээллийг тохируулах,  оншилгоо,  шинжилгээний хариу хэвлэх, үйлчлүүлэгчийн үйлчлүүлсэн түүхийг нэгдсэн байдлаар харах, онлайн захиалга, хөнгөлөлт урамшуулалын мэдээлэл, хэцүү үйлчлүүлэгчийн бүртгэл, хар жагсаалтыг мэдээлэл… гэх мэт эмнэлгийн үйл ажиллагааны мэдээллийг энэ хэсэгт бүртгэнэ. Төлбөр тооцооны системтэй зэрэгцэн ажилладаг.

 

КАСС /Төлбөр тооцооны систем/

      Энэ систем нь эмнэлгийн амбулатори болон тасгийн өдөр тутмын кассын орлого, зарлагын бүртгэлийг хөтлөх ба төлбөр тооцоо, кассын орлого, кассын зарлага, буцаалт, тайлан гэсэн хэсгүүдтэй.

Зээл, бэлэн, карт, хөнгөлөлт, төлбөрийн хэлбэр тус бүрээр нь бүртгэл хөтөлдөг. Талон болон үйлчилгээгээр буцаалт хийх боломжтой.

Эрх бүхий хүмүүс шийдвэр гаргалтандаа ашиглах бүх тайлангуудаа /эмч ажилтан, бараа үйлчилгээ, төлбөрийн хэлбэр гэх мэт/ хүссэн загвар, хугацаагаар харах боломжтой. Бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой материалын зардалыг хянах боломжтой.

НӨАТ-ын урамшуулалын системын шаардлагад нийцсэн сугалаатай баримт мөн эрүүл мэндийн даатгалын маягтын дагуу баримт хэвлэдэг. Ресепшины бүртгэлийн системтэй зэрэгцэн ажилдаг.

 

АМБУЛАТОРИЙН СИСТЕМ /Эмчийн үзлэгийн бүртгэлүүд/

      Амбулаторийн буюу эмчийн үзлэгийн систем нь оношилгоо, эмчийн үзлэг гэсэн 2 үндсэн хэсэгтэй. Одоо мөрдөгдөж байгаа Эрүүл мэндийн сайдын 2013 оны 11-р сарын 27-ны өдрийн 450-р тоот тушаалын хавсралтын Амбулаторийн хэсгийн  бүх маягтуудын дагуу  оношилгоо,  эмчийн үзлэгийн бүртгэл хийгддэг.

Дотор, хүүхэд, эмэгтэйчүүд, арьс өнгө, мэдрэл, шүд, нүд, нярай хүүхэд, диализ, мэс засал, уламжлалт, сэргээн засах, чих хамар хоолой, гоо сайхан … гэх мэт  эмчийн үзлэгийн бүртгэл болон бүх төрлийн эхо, рентген, дуран, компьютерт томографиийн оношилгооны мэдээллийг бүртгэж, хадгалдаг. Хүссэн үедээ оношилгоо, эмчилгээнийхээ мэдээллийг системээс хайж үзэх боломжтой.

Мөн үзлэг хийхэд шаардагдсан эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл, материалын зардалыг бүртгэж, хянадаг. ICD-10 Олон улсын өвчний кодын дагуу онош тавих, эмийн болон эмийн бус эмчилгээний мэдээллийг бүртгэдэг. Эмч үзлэгийн явцад нэмэлт үйлчилгээ, оношилгоо, шинжилгээг оруулах боломжтой бөгөөд мэдээлэл нь ресешин, кассын системд очсон байна. Үзлэгтэй холбоотой статистикийн тайлангууд, мөн эмч нарын цалин урамшуулалтай холбоотой  бүх төрлийн тайлангуудыг хүссэн хугацаагаараа гаргаж болно.

 

ЛАБОРАТОРИЙН УДИРДЛАГЫН СИСТЕМ /LIS/

      Ямар ч эмнэлгийн хамгийн чухал хэсэг нь лабораторийн хэсэг байдаг. Шинжилгээний хариунд үндэслэн өвчний оношыг бататгаж, эмчилгээ хийдэг. Тиймдээ эмчилгээний өмнөх, хойно нь хийсэн шинжилгээний хариуг харьцуулах харах шаардлага эмч өдөр бүр тулгардаг. Манай лабораторийн систем нь танай эмнэлгийн эрх бүхий удирдлага, эмч, сувилагч нар хүссэн үедээ үйлчлүүлэгчийн шинжилгээний хариу харах, түүнд дүн шинжилгээ хийх боломжийг олгох болно.

 

Эмнэлэг болон клиник лабораториуд манай системийг хэрэглэснээр дараах давуу талуудтай:

  • Шинжилгээ өгч буй үйлчлүүлэгчээ  бүртгэх, шинжилгээний хариуг нь удаан хугацаанд хадгалах
  • Шинжилгээний анализаториудаас шинжилгээний хариуг нэгдсэн мэдээллийн системд автоматаар авах
  • Онлайн веб сайтаар хариу авах
  • Хүссэн тайлангаа, хүссэн загвараараа гаргаж авах
  • Шинжилгээний хариу солигдох, устахаас сэргийлэх 
  • Эмнэлгийн бусад мэдээллийн системтэй холбох. Жишээ нь: Эмчийн үзлэгийн хэсэгтэй
  • Шинжилгээнд ашиглагдах нэг удаагийн хэрэгсэл, материал, урвалжийн тооцоог хянах боломжтой.

 

 МЭС ЗАСЛЫН СИСТЕМ

     Энэ системийн гол үүрэг нь мэс заслын төлөвлөлт, мэс заслын өмнөх дүгнэлт,  мэс заслын үеийн тэмдэглэл,  мэдээгүйжүүлгийн явц, мэс заслын өмнөх  бэлтгэлийг  шалгах хяналтын бүртгэл, мэдээгүйжүүлгийн аппарат болон шаардлагатай тоног төхөөрөмжийн хяналтын бүртгэл зэрэг уламжлалт, цаасан бүртгэлүүдийг цахим хэлбэрт оруулах, удирдах боломжийг бий болгох юм. Та энэхүү системийг үйл ажиллагаандаа ашигласанаар эмч, сувилагчийн ажлыг хөнгөвчилөн, мэс заслын үеийн хяналтыг сайжруулах, санамсаргүй алдаанаас сэргийлэх, судалгааны материал цуглуулах, түүн дээрээ дүн шинжилгээ хийж, эмч ажилчидаа сургах, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулах олон давуу талтай.

 

ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭГЧИЙН НЭГДСЭН СИСТЕМ

    Энэхүү модуль нь магадлан итгэмжлэгдсэн, ортой эмнэлгүүдэд түлхүү ашиглагддаг бөгөөд эрүүл мэндийн даатгалын системын шаардлагад нийцсэн ба эмчийн үзлэг, сувилагчийн тэмдэглэл, өвчний түүхийн бүртгэл, эмийн болон эмийн бус эмчилгээ, оношилгоо, шинжилгээний бүртгэл, эмчилгээний хувиарь,  өрөөний үйлчилгээ, эмнэлэгт хэвтрүүлэх, гаргах,  эмчлүүлэгчийн анамнез, эм болон бараа материалын орлого, зарцуулалтын бүртгэл,  төлбөр тооцоо  гэх мэт тасгийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л процессыг удирдахад танд туслах болно.

 

 

 

ЭМИЙН САН СИСТЕМ

      Эмийн сангийн бүртгэлийн систем нь дотоод болон гадаад гэсэн хоёр хэсэгтэй. Дотоод эмийн сан нь эмнэлгийн дотоод хэрэгцээнд ашиглагдах эм, эмнэлгийн хэрэгсэлийн бүртгэл, дуусах хугацаа, үлдэгдэл, орлого зарлага, тасаг нэгжүүдийн эмийн хөдөлгөөн, эмийн захиалгын мэдээллийн урсгалыг удирддаг. Онцлог нь: тухайн тасаг нэгжид заавал байх шаардлагатай эмийн нөөцийн тоо ширхэгийг  системд оруулж өгснөөр тухайн нөөц багассан тохиолдолд, дотоод эмийн санруугаа буюу эм зүйчрүүгээ захиалгаа автоматоор илгээх боломжтой.

Гадаад эмийн сан нь шууд гадагшаа боруулалт хийх, барааны үлдэгдэл, дуусах хугацаа, орлого, зарлага, зээл, хөнгөлөлт,  нийлүүлэгчийн мэдээллийг бүртгэдэг  ба онцлог нь амбулаторийн эмчийн бичсэн эмийн эмчилгээний жорыг мэдээллийн сандаа хадгалах боломжийг олгоно. Үйлчлүүлэгч,  эмчээр эмчилгээгээ бичүүлээд, эмийн санд, эмээ авахаар нь ирэхэд нь урьдчилан бэлдчихсэн байх боломжийг эмийн санчид олгох юм. Мөн НӨАТ-ын урамшуулалын системд холбогдож сугалаатай баримт хэвлэх боломжтой.

ГАЛ ТОГОО /Catering/

   

   Эмнэлгийн байгууллагын чухал хэсгүүдийн нэг нь гал тогооны хэсэг байдаг. Эмч тухайн үйлчүүлэгчийн өвчин, биеийн онцлогт тохируулан хоолны зөвлөгөө өгч, мэдээллийн системд бүртгэдэг бөгөөд ирсэн мэдээллийг дагуу хоол зүйч, тогооч нар хоолоо үйлдвэрлэдэг. Жишээ нь: Сахарын өвчтэй хүний хоол

Энэ систем нь тасгийн үйлчлүүлэгчийн эмчилгээний хоолны бүртгэл, дотоод ажилчдын хоолны бүртгэл, амбулаториороор үйлчлүүлэгчид борлуулсан хоолны орлого, зарлагын мэдээллийг удирдахад ашиглагддаг.

 

ТАЙЛАН, СТАТИСТИКЫН СИСТЕМ

       Эмнэлгийн нэгдсэн системд оруулсан  тасаг нэгж,  үйлчлүүлэгч, өвчний түүх, оношилгоо, шинжилгээ, төлбөр тооцоо … гэх мэт бүх төрлийн мэдээллүүдийг боловсруулан удирдлага болон эрх бүхий байгууллагад шаардлагатай тайлангуудыг хүссэн загвараар гаргахад энэ системийг ашигладаг. Одоогоор эмнэлгийн үйл ажиллагааны 12 төрлийн 60 гаруй тайлан, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн даатгалд гаргаж өгдөг тайлангуудыг боловсруулж байна. 

Туслах цэс