contact@towersoft.mn   +976 70001011
Онлайн захиалга

Ontime Mobile POS

ONTIMEPOS MOBILE АППЛИКЕЙШН-ИЙГ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?

  1. Хэрэглэгч та өөрийн нэвтрэх нэр нууц үгээр програмд нэвтрэн орно.
  2. Хэрэв та бүртгэлгүй бол Бүртгүүлэх Товчин дээр дарж бүртгүүлээрэй.
  3. Нэвтрэн орсоны дараагаар дэлгэцний зүүн доод буланд байрлах + товчин дээр дарж борлуулалт хийнэ.
  4. Та борлуулалт хийхдээ.
    1. Та үнийн дүнгээр гаргах бол нийт үнийн дүнгээ оруулаад Хэвлэх эсвэл Илгээх товчин дээр дарна.
    2. Та баримт хэвлэхээр бол хэвлэх товчлуурыг дарах ба хэвлэхээсээ өмнө хэвлэгч принтерээ холбосон байх шаардлагатай. та принтер холбох зааврыг энд дарж авна уу. 
    3. Та принтерээ холбосны дараагаар хэвлэх товчыг даран Иргэн эсвэл Байгууллага гэсэн сонголтоос сонгож баримтаа хэвлэнэ үү.
    4. Та баримт хэвлэхгүй худалдан авагчид Мессежээр илгээхээр бол илгээх товчин дээр дарж Иргэн, Байгууллага гэсэн сонголтоос сонгон дарж худалдан авагчын утасны дугаарыг оруулсанаар мессежээр Сугалааны Дугаар болон үнийн дүн илгээгдэх болно.

 ONTIMEPOS MOBILE-ИЙГ ХЭРХЭН СУУЛГАХ ВЭ?

  1. Хэрэглэгч та татварт бүртгэлтэй байх
  2. Хэрэглэгч таны ухаалаг гар утас 3g, 4g, wi fi, интернет орчинд байх
  3. Гар утасны play store / app store –оос орж ontime pos гэж хайна
  4. Хайлтаар гарч ирсэн ontimepos програмыг суулгах буюу install товчийг дарж суулгаарай
  5. OnTime Pos руугаа ороод бүртгүүлэх товчыг дараад
    1. Регистрийн Дугаар – /татвар төлөгчийн регистр оруулах/
    2. Та үйлчилгэний нөхцөлтэй танилцаад хэрэв зөвшөөрч байгаа бол үргэлжүүлэх товчыг дарна уу
    3. Та өөрийн мэдээлэл/утасны дугаар, цахим хаяг болон дэлгэрэнгүй хаягийг/ оруулан бүртгүүлэх товчыг дарна уу
    4. Таны бүртгэл амжилттай үүсэх ба таны програмын нэвтрэх нэр нууц үг гарч ирнэ.
  6. Та нэвтрэх товчыг дарахад програмруу амжилттай нэвтрэнэ. 
  7. Дэлгэцэн дээр таны төлбөрийн мэдээлэл харагдах ба та төлбөрийг тухайн дансанд 24 цагийн дотор хийнэ үү.               

ONTIMEPOS МОБАЙЛ АППЛИКЕЙШН BLUETOOTH ПРИНТЭРТЭЙ ХОЛБОХ ЗААВАР

Android үйлдлийн системтэй утас 

1.Гар утасныхаа Bluetooth-г (on) асаагаад хэвлэх гээд орно.

2.Тохиргоо гэсэн товчлуур дээр дарна.

3.Принтерээ сонгоод холбох гэсэн товчлуур дээр дарна.эхний холбогдох нууц үг  0000 дараа дахих хийх шаардлагагүй.

4.Принтер амжилтай холбогдсоноор И-Баримтаа цаасаар хэвлэх боломжтой.

                     

IOS үйлдлийн системтэй утас буюу IPHONE ,IPAD

1.Борлуулалтын үнийн дүнгээ хийгээд хэвлэх гэж дарна.

2.Принтерээ сонгоод шууд холбогдоно.

3. Иргэн, Байгууллага, НӨАТ төлөгч иргэн сонгоод хэвлэх 

 

Туслах цэс